Сэтгэлээ барь

2010 оны 03-р сарын 19 Нийтэлсэн Бөгтөр
Бусдад гомдон суух мөчисийн дараа цаашид хэрхэх тухай бодол болон буй зуурт тархинд зурагдсан хэдэн мөр.  Дэлгэрэнгүй»

БӨГТИЙГЧ

2010 оны 03-р сарын 13 Нийтэлсэн Бөгтөр

Туяарах сарны гэгээнд туссан гэрлийн үзүүр дор

Туулсан зовлонг тархинаа тээсэн тэр хүмүүн заяа хэвтэхүйд

Үсээ зулгааж өнгөрөөсөн ч үнэнд дөхөөгүй тэр заяанд

Үүлэнд хүрсэн ч жаргал үгүй үхсэн хойно ч амгалан үгүй

Дурлал, хайр, халамж бүгд дээш ч чирэх доош ч унагах

Дэндүү бүдүүлэг, журамгүй заяанд дээр доорыг үл ялгах

Хэн бусдыг үл ойлгохын хорвоод хүнд мэдрүүлэхүй хэмээн

Хэзээ ч чадахгүйгээрээ өөрийгөө өөрчлөх гэж хар толгойг зовоох

Уйг унтраах усан нулимс минь урхагт дарстай хослон шатах

Уйлагч зүрхэн өөрийн цохилыг уурлан үл тоон бусдад атаарах

Энэ заяанд жинхэнэ нь хаана байна энд тэндгүй хуудуу л байх

Эр хүний чадал нь хаана байна эргэх цагт уйлж л суух

Энэхэн амьдралаас өөрийгөөн ч үл олсон эргүү

Эвлэн нийлэхүйд бусдыг ч үл ойлгох энэ тэргүүн

Дуусашгүй зовлонгийн үерт эргэлдэн хөрвөөлдөх

Дундрашгүй жаргалын оргилыг элэгдтэл үл тоох

Дэргэд буй бурхдыг дэндүү ихээр үзэн ядах

Дээр үгүй хоосон бурхадыг дээдлэн ихээр сүслэх

Эргэсээр сууринаас салан унах эрэгт хадаас шиг

Эргүүтсээр биенээс салбайн өнхрөх энэ толгой

Толгойгоороо тоглох сэтгэлийн тоймгүй үүдээх зовлон

Тодроогүй бүхнийг үгүйсгэсэн тоолшгүй их тэнэглэлээр дүүрэн

Тоос мэт хийссээр газарт шингэх томгүй нэгэн биет

Төмөр мэт хатуурхах тэсрлүү олон хөршүүдэт

Уйлахын сайханд үл онгойсон зовлон үүсгэгч өчүүхэн сэтгэлт

Томоожих нь болоогүй болох ч үгүй тийм хөлчүүхэн заяат нэгэн БӨГТИЙГЧ

Надад байсан, буй, байх

2010 оны 03-р сарын 11 Нийтэлсэн Бөгтөр

Амьдраад л амьдраад л баймаар бага нас

Алсдаа харин үхээд л үхээд л баймаар том нас  Дэлгэрэнгүй»

Шинэ жилийн мэнд хүргэе

2010 оны 01-р сарын 01 Нийтэлсэн Бөгтөр
Эрхэм блогчид та бүхэндээ шинэ жилийн мэндийг өргөн өргөн дэвшүүлье. 

Анхны өвгөн чамд үглэх шүлгэн загнаа

2009 оны 12-р сарын 29 Нийтэлсэн Бөгтөр
Амьдралын минь анхны өвлийн өвгөн болох багын анд түүнийгээ айлган ирүүлэх зорилгоор цаас хирлэсэн мөрүүд.  Дэлгэрэнгүй»

Анхны өвгөн чамд үглэх шүлгэн загнаа

2009 оны 12-р сарын 29 Нийтэлсэн Бөгтөр
Амьдралын минь анхны өвлийн өвгөн болох багын анд түүнийгээ айлган ирүүлэх зорилгоор цаас хирлэсэн мөрүүд.  Дэлгэрэнгүй»

Дэндүү сайхан охин чамд

2009 оны 12-р сарын 15 Нийтэлсэн Бөгтөр
Дутуу нэгний атааг, дурт нэгний шунагийг, дуут нэгний аязыг илчлэх дэндүү сайхан охин чамд зориулав. Дэлгэрэнгүй»

Амьдрал юун дээр тогтдог вэ

2009 оны 12-р сарын 07 Нийтэлсэн Бөгтөр
http://ebugen.blog.gogo.mn/read/entry60332 энэ холбоос дээр байгаа АМЬДРАЛ ЮУН ДЭЭР ТОГТДОГ ВЭ бичлэгийг хараад өөрийн бодлоо бичмээр санагдлаа л даа.  Дэлгэрэнгүй»

Сархадын төлөө санаашрах шүлэг

2009 оны 12-р сарын 07 Нийтэлсэн Бөгтөр
Сархад хэмээгч умдааны сайн мөрийг нь шүүх зуурт унасан үгс эдгээр билээ.  Дэлгэрэнгүй»

Элдэв хэв маягт дуртай этгээд зантай хүн биш ээ би 

Эгэл өөрийнхөөрөө байгаа минь л эвгүй зөрүүд харагддаг биз

Тонгорог хутгаар үзүүрлэсэн том харандаанд би дуртай

Тосон биш бэхэн, толгой салаа үзгэнд дуртай бас

Үзүүртэй шовх мэс, зэмсэг, үйлийн хайч, оёдлын машинд дуртай

Үзэгдэх орчин бүрхэг, бараан бүрэнхий, харанхуйд суух дуртай

Гар хүрэхэд өөдөлчихмөөр гайгүйхэн эвдэрсэн хогонд дуртай

Гал асахад, ус урсахад дэргэд нь сууж ширтэх дуртай

Хүнд байдаггүй зан биш дээ намайг юунд ялгаадахав

Хүчилж өөрийнхөөрөө байлгах гэвэл харин үнэхээр зөрүүд шүү

Хэдэн ч юм бэ жилийн өмнө хэсэгхэн цаасан дээр сийлсэн үгс минь энэ байна. Үнэхээр л өөрийнхөөрөө байж, өөрийгөө олох гэж их зүтгэдэг байж дээ. Одоо харин ингэж өөрийнхөөрөө байж чадахаа больсон шиг санагдах юм. Тэгэхэд би тэнгэрийн бүргэд шувуу шиг хүчтэй ч, чөлөөтэй ч явж. Гэхдээ жаргалыг олоогүй гэж бодож жаргалаа хайхрахгүй агсам явж.

Харин одоо... Одоо бол азжаргалын торонд орчихсон жижигхэн шувуу юм шиг л амьдрах болж. Зөрж биш нийлж, дарж, дарагдаж биш дэмжилцэж амьдралыг өргөдгийг ойлгожээ. 

Гэхдээ л нэг зүйл надад дутагдсаар. Хязгааргүй ... хязгааргүй тэр эрх чөлөө рүү зүтгэдэг аминчхан зангаа тавьсангүй. Ужиг хүсэлдээ автан бусдыг зовоож, бурууг үйлдсээр л байна БИ.

Хүний шунал гэж дуусашгүй ч  юм даа.

Намуун шөнө

2009 оны 10-р сарын 22 Нийтэлсэн Бөгтөр

Цээжнээс цуврах үгсийн утганд халирч

Цэрвэж зугтах үүлсийн нулимсанд уярч

Шөнийн тэнгэрийн оддын гялбаатай хамт

Шүлгэн ахуйдаа шүүрс алданхан суухад

Үнэхээр болж буй бүхнийг үл ойлгох мэт

Үгүй болсон бүхнийг дурсан суух мэт

Үлгэр, домог ч толгойд үзэгдэн биелэх шиг

Үнэн худал нийлэн хутгалдаж сагах шиг

Сагаа дундаас санаа алдан үнэнг хайж

Сарыг нарнаас өмөөрөн шүүрс алдаж

Учирсан амьдралаа эхнээс нь дуустал санах гэж

Уйлсан нулимсаа энэ л мөчид эргүүлэн олох гэж

Уудмын хорвоогийн нэгэн шөнтэй ханьсан сууж

Унталгүй нэгэн бүхэл өдрийг үдээн өнгөрөөв

Ужиг нойр намайг үл тоон бусдад түгэн одов 

Уйдалгүй би харин бодолтой ханьсан саатав


Сайхан бүсгүй танаа

2009 оны 10-р сарын 06 Нийтэлсэн Бөгтөр
 Дэлгэрэнгүй»

Шувуу болохсон

2009 оны 10-р сарын 05 Нийтэлсэн Бөгтөр
 Дэлгэрэнгүй»

Ногоохон зурааст сэтгэл

2009 оны 09-р сарын 30 Нийтэлсэн Бөгтөр
Эхнэлээс төгснөл өөд, эндээс тэндийн зүгт чиг аван дүүлсэн сэтгэнэлийн ногоохон замыг мэдрэхүйд унасан бэхэн мөрүүдийн хэлхээс.
 Дэлгэрэнгүй»

Хүсээгүй бичсэн шүлэг

2009 оны 09-р сарын 24 Нийтэлсэн Бөгтөр
Царай зүсэндээ анхаарч цаг алдсаар амьдарч амжилгүй үхэж мэдэх цагаан дэнгийн эрвээхий шиг цэмцгэр охидод зориулсан мөрүүд.
 Дэлгэрэнгүй»